Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид 2-р хорооны иргэдтэй хийх уулзалт тус хорооны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Уулзалтаар Дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд “Хурал, хуралдаан болон төлөөлөгчдийн үйл ажиллагаа”, дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Дүүрэгт хийж хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт”-ын талаарх мэдээллийг тус тус хийсэн юм.
-Хорооны иргэдээс дараах санал хүсэлтүүд гарлаа. Үүнд:
-Цахилгаан хангамжийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх
-13 А маягттай холбоотой гомдол санал
-Гэр хорооллын инженерийн дэд бүтэц
-Нийтийн тээврийн жолооч нарын алдаа дутагдал
-Нийгмийн эрүүл мэндийн төвөөс иргэдэд чиглэсэн ухуулга сурталчилгаа хийх -Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж, холбогдох БААН-ийн удирдлага, мэргэжилтнүүд иргэдийн асуултад хариулт өглөө.
Мөн дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн инженерийн шугам сүлжээг тус хороонд хийж хэрэгжүүлж, хуучин Гандан хийдийг сэргээн засварлах, гэр хорооллын цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад анхаарч ажиллахаа хэллээ.
Уулзалтаар иргэдээс хорооны гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэж өгсөнд талархлаа илэрхийлсэн юм.
Мөн энэ үеэр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай ажилласан хорооны иргэдийг дүүргийн ИТХ-ын Талархал, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм.