Улсын аварга малчин шалгаруулах журмын дагуу мал, аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллан, амжилт гаргасныг үнэлж Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 1-р хорооны малчин Ж.Баттулга УЛСЫН АВАРГА МАЛЧИН цол хүртэж, туулай жилээ угтаж байна.
Ж.Баттулга гэр бүлийн хамтаар өнөөдрийг хүртэл буянт мал сүргээ 5 төрлөөр тэгш сайхан өсгөж үр шимийг нь хүртэхийн зэрэгцээ нутгийн залуусаа мал маллах арга ухаанд сургаж, 10 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа ажээ.
Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Засаг дарга С.Даваасүрэн, УИХ-ыг гишүүн шадар сайд С.Амарсайханы зөвлөх н.Батжаргал, нийслэлийн ХХААГ-ын ЭММААГТХ-ийн дарга Х.Сүхбаатар, ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга Б.Бямбацэцэг, 1-р хорооны Засаг дарга Б.Лхамсүрэн болон бусад төлөөллүүд гардуулан өглөө.
Дүүргийн 1-р хорооноос анхны Улсын аварга малчинтай амжилтаар туулай жилээ угтаж байгаа нь анхны тохиолдол юм.
Таван хошуу мал сүргээ өсгөн үржүүлж, үр шимийг нь хүртэн яваа аварга малчиндаа халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсье.