Тайландын Бангкок хотноо 02 сарын 07-09-ны өдрүүдэд “Азийн сургуулиудын нээлттэй тэмцээн” зохион байгуулагдсан бөгөөд нийт 18 улсын, 98 клубийн 1196 тамирчин оролцжээ.
Харин Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн усанд сэлэлтийн шигшээ багийн багш, дасгалжуулагч Ш.Харцага тус тэмцээнд таван тамирчныг дасгалжуулж ангилал тус бүрдээ амжилттай оролцсон байна. Тодруулбал:
-7-8 насны ангилалд А.Цэц-Оюу чансаагаараа 2-р байранд эрэмбэлэгдэж мөнгөн цомын эзэн болсон ба мөн мэлхий сэлэлтийн 50м, 100м төрөлд алтан медаль, дельфин сэлэлтийн 50м төрөлд мөнгөн медаль, 4*50м буухиа төрөлд хүрэл медаль
-9-10 насны ангилалд Л.Ананд 4*50м буухиа төрөлд хүрэл медаль
-11-12 насны ангилалд Б.Тэмүүлэн 4*50 м буухиа төрөлд хүрэл медаль нийт алт-2, мөнгө-1, хүрэл-3 медаль тус тус хүртжээ.





Мэдээг хэвлэх