Дэлхий нийтээр 3 сарын 26-ны өдрийг “Purple day” буюу нил ягаан өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн бөгөөд энэ өдөр нь эпилепси буюу унаж татах өвчтэй хүмүүст чиглэсэн, уг өвчний тухай ойлголтыг иргэдэд түгээх өдөр юм.
Насан туршийн боловсролын төвөөс холбогдох байгууллагуудтай хамтран эпилепси өвчний талаарх мэдлэг ойлголтыг мэгдүүлэх, эпилепситэй хүмүүсийн нийгэм, сэтгэл зүйн асуудалд эерэг нөлөө үзүүлэх зорилготой “PURPLE DAY” өдөрлөгийг зохион байгуулжээ.
Уг өдөрлөгт ЕБС-ийн сурагчид, дэмжлэгийн баг, эпилепси оноштой хүүхэд, иргэд оролцож, ХХЕГ-ын мэтгэл зүйч Шинэцэцэг, Эрүүл мэндийн төвийн их эмч Мөнхжаргал, Ц. Балжидмаа нар уналт таталтын үед үзүүлэх анхны тусламж, сэтгэл зүйн тусламжийн талаар мэдээлэл хүргэсэн байна.