“Шинэ сэргэлт: nextgen 2022” төслийн уралдаанд “Хүүхдийн анхдагч хэрэгцээ” төсөл шалгарчээ.
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050“ урт хугацааны хөгжлийн бодлого болон түүний эхний 10 жилийн дунд хугацааны хөгжлийн бодлого болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “ШИНЭ СЭРГЭЛТ: NEXTGEN 2022” төслийн уралдааныг зарласан билээ.
Төслийн уралдааны хүрээнд 21 аймаг, 9 дүүргээс нийт 140 гаруй төсөл ирснээс 1-р шатны шалгаруулалтаас шалгарсан 71 төслийн, 183 хүнийг хамруулсан чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, аймаг, дүүргээс тус бүр 1 шилдэг төсөл шалгарч төслөө хэрэгжүүлэх эрхтэй болсон юм.
Энэхүү уралдаанд Багануур дүүргээс 5 баг анхан шатны шалгаруулалтад оролцож, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Боловсрол” цогцолбор сургуулийн баг шилдэг 3 багийн нэгээр шалгарч Улаанбаатар хотод төсөл хэрэгжилтийн 2, 3 дахь үе шат буюу төсөл хүлээн авах, шалгаруулах хэсэгт амжилттай оролцжээ.
Тодруулбал Боловсрол цогцолбор сургуулийн сэтгэл зүйч Т.Дариймаа, Ж. Мөнхчимэг, 11-4 ангийн сурагч, сэтгэл зүйн клубын гишүүн Б.Дөлгөөн, Э.Эрдэнэбүрэн нарын бичсэн “ХҮҮХДИЙН АНХДАГЧ ХЭРЭГЦЭЭ” ариун цэврийн өрөөний төсөл шалгарч 20 хүртэлх сая төгрөгийн санхүүжилтээ авахаар болсон байна.