Энэ сарын 23-25-ны өдрүүдэд ЗДТГ-ын ТНААХ, Онцгой байдлын хэлтэс, Багануур тохижилт ААТҮГ, Багануур-Ус ААТҮГ-ын 17 албан хаагч 2 техникээр дараах байршлуудад шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллалаа.
1, 3, 4-р хорооны Хуцаагийн 4-3, 4 тоот, Жаргалантын 7-р гудамж, Байдлагийн 2-8 тоот, Байдлагийн 24-8, Тогос-Уулын 12-р гудамж, Талын толгой 2-6 тоотын хашаанд болон гудамжинд тогтсон шар усыг нийт 8 удаагийн рейсээр 75 тн ус соруулж зайлуулсан.
Галуут-43 тоот, Хэрлэнгийн 12, 13-р гудамжны зүүн талд 50 метр шороон далан гаргасан.
Тогос-Уул хэсгийн арын сэтэлсэн даланг битүүлж шороо асгасан.
5-р хорооны Нарийн, Бага гүн, Их гүн, Наран хэсгийн авто замын доогуурх болон гудамжны дундах шуудууны бөглөөсийг гаргаж, хогийг цэвэрлэж ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ.