Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар ЗДТГ-ын арын Цэцэрлэгт хүрээлэнгийн нийтийн ариун цэврийн байгууламжийн ажлыг “Хүрэн жинсний овоо” ХХК хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дотор засварын ажил бүрэн хийгдэж дууссан.
Харин ариун цэврийн байгууламжийн ус, дулааны шугамын холболтын ажлыг хийснээр ашиглалтад орох бүрэн боломжтой болно.