Манай дүүрэгт 9 цэцэрлэгийн 82 бүлэгт 2066 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, сургалтын чанараараа улсдаа дээгүүрт жагсдаг. Энэ утгаараа сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарыг бодлогоор дэмжиж, цахим сургалтыг хөгжүүлэхэд багшийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгийн бүх багш нарыг үзүүлэлт сайтаа иж бүрэн компьютероор хангалаа.
Өнгөрсөн 2022 оны сүүлд ИТХ-аар төсвийг баталж, энэ оны эхний улиралд багтаан гардуулан өгсөн бөгөөд ингэснээр багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд ахиц гарч, орчин үеийн техник, технологи хосолсон хүүхдийн тасралтгүй хөгжлийг хангах, “Чадварлаг багш” хөтөлбөр, чадварлаг баг-Чанартай боловсрол төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Бүх багш нартаа хүүхэд бүрийг хөгжүүлэх чанартай арга зүйн зарчимд суралцан, дүүргийн ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх их үйлсэд амжилт хүсье.