Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Хил хамгаалах байгууллагын 90, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн 50 жилийн ойн баярыг угтан иргэдэд Хил хамгаалах байгуулага, анги байгууллагаа сурталчилах, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Цэрэг-эх орны сэдэв”-т дууны уралдааныг зохион байгууллаа.
Уг уралдаанд Багануур, Баянзүрх дүүрэг болон Хэнтий аймгаас нийт 16 иргэн оролцон 2 үе шаттайгаар өрсөлдөж, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн жолооч, ахлагч Э.Баярсайхан “Тэргүүн байр”, ШШГГ-ын 427 дугаар хорих ангийн гадна хамгаалалтын байцаагч, ахлах дэслэгч Б.Энхтайван “Дэд байр”, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн Зэвсгийн мастер, нярав ахлах ахлагч Х.Гэрэлмаа “Гутгаар байр” эзлэн Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Мөн тэмцээнийг Москва хотноо болсон олон улсын цэргийн дуу дуулаачдын уралдааны тэргүүн байрны шагналт ХЦДБЧ-ын гоцлол дуучин МУСТА Х.Хаш, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжмийн албаны дарга, ерөнхий удирдаач МУСТА дэд хурандаа Одгэрэл, Улсын болон дүүргийн анхны “Цэрэг-эх орны сэдэв”-т дууны уралдааны хошой аварга, МУСТА Ж.Өсөхцэнгэл нар шүүн явуулсан байна.