Энэ 2025 оныг Батлан хамгаалах салбарын хүрээнд “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн Цэргийн штабаас 18 нас хүрсэн цэргийн үүрэгтний үнэмлэх авах залууст Батлан хамгаалах болон Хилийн цэргийн үйл ажиллагааг сурталчлах, үнэмлэх гардуулах арга хэмжээг өнөөдөр Хилийн цэргийн 0252 дугаар ангид зохион байгуулав.
Арга хэмжээнд төр захиргааны байгууллагын удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл оролцож Хилийн цэргийн 0252 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.