Багануур дүүргийн нийтийн орон сууцны байрны дулаан алдалтыг бууруулах, ашиглалтыг сайжруулах, өнгө үзэмжийг сэргээх зорилгоор жил бүр байрны гадна фасад, орцны хаалга солих ажлыг дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусган иргэдийн санал хүсэлт болон дулаан ихээр алдаж байгаа байрнаас эхлэн эрэмбэлж, үе шаттай хэрэгжүүлж байна.
2013-2019 онд 290 айлын 3 байрны фасад засварыг 580,7 сая төгрөгөөр гүйцэтгэж байсан бол 2020-2023 оны 4 жилийн хугацаанд 1308 айлын 35 байрны фасад засварыг нийт 2990,7 сая төгрөг буюу 3 орчим тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэж байна.
Энэ нь 30-аас дээш жилийн насжилттай угсармал орон сууцны 50 хувийг засварласан гэсэн үг юм. Дээрх ажлыг гүйцэтгэсэн он, байр, санхүүжилтийн нийт дүнгээр харуулбал;
2013 онд 7-р байр Нийт 1 байрны 87 айл / 240,0 сая төгрөг/
2015 онд 47-р байр Нийт 1 байрны 58 айл /114.2 сая төгрөг/
2016 онд 22-р байр Нийт 1 байрны 145 айл /226,5 сая төгрөг/
2020 онд 55, 56, 57, 58, 59, 60, 61 байр НИЙТ 7 БАЙРНЫ 264 АЙЛ /Багануур ХК өөрийн хөрөнгөөр/
2021 онд 70, 71, 72, 74, 26а, 34а, 44а, 48-р байр НИЙТ 8 БАЙРНЫ 230 АЙЛ /630,0 САЯ ТӨГРӨГ/
2022 онд 8, 9, 10, 13, 23, 32, 49, 50, 51, 52, 54, 78, 80-р байр НИЙТ 13 БАЙРНЫ 508 АЙЛ /1349,6 САЯ ТӨГРӨГ/
2023 онд 11, 12, 21, 29, 37, 46, 73-р байр НИЙТ 7 БАЙРНЫ 306 АЙЛ /1011,1 САЯ ТӨГРӨГ/
Цаашид дүүргийн хэмжээнд гадна фасад засварлах 6 орцтой 435 айлын 5 байр /6, 15, 16, 17, 18-р байр/, 4 орцтой 464 айлын 8 байр /14, 25, 31, 33, 39, 42, 84, 86-р байр/, 2 орцтой 464 айлын 16 байр /19, 20, 24, 26, 27, 28, 30, 34, 35, 36, 38, 40, 41, 43, 44, 45-р байр/ НИЙТ 1363 АЙЛЫН 29 БАЙР байна.
Дээрх 29 БАЙРНЫ ГАДНА ФАСАД ЗАСВАРЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХЭД НИЙТДЭЭ 4,5 ТЭРБУМ ТӨГРӨГ шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарч байна.