“Багануур-Ус” ААТҮГ нь гүний 4 худаг, өргөлтийн Хэрлэн ус шахах станцаар дамжуулж, ундны усыг 42 дахь жилдээ түгээж байна. Хэрлэн станцын цахилгааны одоогийн нөхцөл байдал нь модон тулгууртай, 2 талын фидерээр тэжээгддэг механикаар сэлгэн залгалтыг хийдэг зэрэг эрсдэл өндөртэй ажилладаг байсан.
Тодруулбал дүүргийн хэмжээнд цахилгаан тасарсан үед ундны ус тасарна гэсэн үг юм. Тэгвэл энэ асуудлыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, 300 кВт генераторыг худалдан авч, угсралт, холболтын ажил хийгдэж байна.
Ингэснээр цахилгаан тасарсан тохиолдолд 15 секунтын дотор автоматаар сэлгэн залгалт хийгдэж, тасралтгүй ажиллах боломж бүрдлээ.