Дүүргийн 5-р хороо хүүхэд хамгааллын өрөөтэй боллоо. Тус өрөөний гол зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон эрх нь зөрчигдсөн хүүхдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, сэтгэл санааны халдашгүй байдлыг хамгаалахад оршжээ.
Ингэснээр хүүхдэд сэтгэл санааны тогтвортой байдал бий болж, анхаарал сарнилгүй хүсэл зоригоо бусдын нөлөөнд автахгүйгээр чөлөөтэй илэрхийлэх, нийгмийн ажилтан үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх нөхцөл бүрдэж байгаагаараа ач холбогдолтой юм.
Тус өрөөг дүүргийн Прокурорын газрын прокурор, ажилтнууд санаачлан өөрсдийн нөөц бололцоогоор тохижуулан, 5-р хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрхийн байцаагч нарт хүлээлгэн өглөө.