Дүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо. Өмнөх хуралдаанаар дүүргийн Засаг даргаас өгсөн 9 үүрэг даалгавар 78.9 хувьтай хэрэгжжээ.


– Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолт ирээгүй удааширч буй төсөл, арга хэмжээг эрчимжүүлж, холбогдох байгууллагууд ажлын тоо хэмжээгээ яаралтай гаргах,
-Байгууллагууд ажилтан, албан хаагчдаа А3-н сургалтад хамруулж, ажлын байрны тодорхойлолт тусгаж ажиллах,
-Байгууллагууд дотоод хэрэгцээ, урсгал зардалтай холбоотой худалдан авах ажиллагааг дотооддоо зохион байгуулж ажиллах,
– Сүхбаатарын талбайд 2025 оны 04 дүгээр сарын эхний 7 хоногт “Хоолны өдөрлөг” зохион байгуулагдахтай холбоотойгоор дүүргээс оролцох байгууллага, иргэдийн бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах,
-Дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хог хаягдлыг цэвэрлэх, фасад, хайс хашааг угаах ажлыг зохион байгуулах,
– Замын хөдөлгөөний аюулгүй байдал хангах, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцох арга хэмжээ авч, хуурамч дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлэх ажлыг зохион байгуулах,
-Нийслэлийн томоохон худалдааны төвүүдийг Улаанбаатар хотоос гаргахад тохиолдох эерэг, сөрөг үр дагаврыг судлах, иргэд, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс гаргасан саналыг зөвшилцлийн үндсэн дээр тусгах замаар үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулах ажлыг эрчимжүүлэх,
– Хуулиас давсан шаардлага, шалгуур тавьсан журмын зохицуулалтыг цэгцэлж судалгаа гаргаж танилцуулах,
– Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх,
– Дээд шатны байгууллагууд болон нийслэлийн удирдлагуудаас зохион байгуулж байгаа хурал, зөвлөгөөн, уулзалтад байгууллагын удирдлага биечлэн оролцож байх,
-Цас орсон даруйд халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, цас цэвэрлэгээг сайтар зохион байгуулж ажиллах,
-Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хөдөлгөөн эрүүл мэнд” сэдэвт биеийн тамир, спортын их наадмын бэлтгэл ажлыг хангаж ажиллах,
-Мэргэжлийн байгууллагууд айл өрхүүдэд яндан хөөлөх талаар зөвлөгөө өгч, хяналт тавих
-Явган хүний зам засварлах, шинээр тавих шаардлагатай замын судалгааг гаргах,
-Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаанд иргэдэд нийлүүлэгдэж буй бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал болон үнийн дүнд хяналт тавьж ажиллах,
– Иргэдтэй хийх уулзалтын хуваарь, мэдээллийг бэлтгэх,
-Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хариуцлагатай жижүүрийг томилон ажиллах,