Монголын ард түмний бүтээсэн түүх соёлын нэгэн уламжлал бол удам судар, ах дүү, үндэс угсаагаа мэдэх үйл юм. Угийн бичгийг өрхийн түүх болгон хөтөлж, залгамж үедээ өвлүүлэн зааж сурган, удам угсаагаа хэвийн цэвэр ариун байлгах олон асуудлыг шийддэг айл өрх бүрд заавал хөтөлдөг нэгэн түүхэн судар билээ.
Монгол уламжлалт, зан заншил, ёс суртахууны шилдэг өв, ураг удам уламжлалын хүрээнд шийдвэрлэх бодлого, зорилтыг иргэдэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ АРГА ЗҮЙ” сургалтыг 2 өдрийн хугацаанд зохион байгууллаа.
Сургалтыг Ураг удам, уламжлалын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Жадамба удирдан явуулж, 52 байгууллагын 64 ажилтан, албан хаагчид оролцож, арга зүйд суралцан орон нутгийн сургагч багшийн сертификатаа гардан авлаа.
БСШУЯамны захиалгаар мэргэжлийн эрдэмтдийн бүтээсэн “Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар” номын агуулгын дагуу 11 бүлгийн агуулгаар суралцсан сургагч багш нар цаашлаад өөрсдийн байгууллагын ажилтан, алба хаагчдад угийн бичиглэл хийх, бэлэн болсон угийн бичиглэлээ угийн зураглалд шилжүүлэх аргачлалыг зааж сургах юм.