Багануур Соёлын ордны авьяас хөгжүүлэх дугуйланд суралцсан авьяаслаг сурагчад сурсан мэдсэн зүйлээ тайлагнах “Таван эгшиг” тайлан тоглолт 04 сарын 28 нд амжилттай боллоо.
Тоглолтод 8-н төрлийн дугуйлангийн 60 орчим сурагчид оролцлоо.
Тухайн дугуйлангийн сурагчид нийслэлийн 9 дүүргийн соёлын ордны дугуйлангийн сурагчдын дунд зохион байгуулсан ардын хөгжмийн улсын уралдаанд тусгай, нийслэл болон дүүрэгт зохион байгуулсан “Гоо охин” загвар, бүжгийн тэмцээнд манлайлжээ.
