Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас 2017 оноос эхлэн жил бүр “Сайн туршлага” арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 8 дахь удаагийн шалгаруулалт боллоо.
Энэ удаагийн арга хэмжээнд Багануур Эрүүл мэндийн төвийн 20 бүтээл өрсөлдсөнөөс 2-р шатанд 12 бүтээл шалгарч үүний 3 бүтээл нь амжилт үзүүлсэн байна. Үүнд:
Шинээр нэвтрүүлсэн оношилгоо технологийн хэрэгжилтийн үр дүн төрөлд: Багануур эрүүл мэндийн төвийн Төрөлжсөн тусламж үйлчилгээний тасгийн эмч Л.Чимэдлхам, эмч С.Байгалмаа нар “24 цагийн зүрхний цахилгаан бичлэг” сэдэвт бүтээлээр – ДЭД байр
Шинээр нэвтрүүлсэн эмчилгээний төрөлд: Багануур эрүүл мэндийн төвийн гэмтлийн эмч Э.Мөнхсүх “Өвдөгний үе солих мэс заслыг sub vastus хүрцээр хийсэн мэс заслын эмчилгээний үр дүн” сэдэвт бүтээлээр-ТУСГАЙ байр
Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээний технологи төрөлд: “Багануур эрүүл мэндийн төвийн хавдар, хөнгөвчлөх-хими эмчилгээний тасгийн бүтэц, зохион байгуулалт” сэдэвт бүтээл нь ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тус тус шалгарч оролцогч 9 бүтээл БАТЛАМЖ-аа гардан авчээ.
Нийт оролцсон эмч сувилагч нартаа баяр хүргэж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье