“Багануур-Ус” ААТҮГ нь дүүргийн ард иргэд, аж ахуй нэгж байгууллагыг унд, ахуйн усаар хангах, бохир ус татан зайлуулах мөн дулаан түгээх үйлчилгээг үзүүлдэг. Дүүргийн нийтийн эзэмшлийн орон сууцууд 1978-2002 онуудад ашиглалтад орсон бөгөөд инженерийн шугам сүлжээний эдэлгээний хугацаа дууссан тул шинэчлэх нэн шаардлагатай байдаг.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бохир усны шугамын материал худалдан авах тендер зарлагдаж, тендерт шалгарсан компани нь материалыг “Багануур-УС” ААТҮГ-т хүлээлгэж өгснөөр 1-61-р байрны ариутгах татуургын хэвтээ шугам сүлжээг шинэчлэх ажлыг сүүлийн жилүүдэд үе шаттайгаар бүрэн хийж гүйцэтгэлээ.
Ингэснээр байрнуудын зоорины давхарт бохир усны алдагдалгүй болж бохир ус татан зайлуулах үйл ажиллагаа хэвийн явагдаж иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэж байна.