Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Өмнөх хуралдаанаар Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт 90.9 хувьтай биелжээ.
Дүүргийн Тээвэр зохицуулалтын албаас нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал асуулгыг авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 200 гаруй иргэн хамрагджээ. Иргэн та дараах QR кодыг уншуулснаар саналаа илэрхийлэх боломжтой юм.
Мөн Улаанбаатар-Багануур- Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн автобус өдөрт 4 удаагийн тээвэрлэлт хийж эхэлсэнээс өнөөдрийг хүртэл 1233 тох хүн, 298 хүүхэд зорчсон байна.
Багануур тохижилт ААТҮГ-аас Үерийн ус зайлуулах далан, суваг, шуудууны цэвэрлэгээ, гэр хорооллын гудамжны зам талбай засварын талаар мэдээлэл хийсэн. ЗДТГ-ын ТНААХ, Онцгой байдлын хэлтэс хамтран 6000 метр далан шуудууны үзлэг шалгалт хийж, 12 м/куб хог цэвэрлэж ачуулсан байна. Дүүргийн төв зам дагуух 600м ус зайлуулах лотки зэргийг цэвэрлэжээ. Мөн 1-р хорооны Сургалтын задгай хэсгийн 1-6-р гудамж , 235-р цэцэрлэг, Хуцаа хэсгийн 1,2,4,7-р гудамж , 5-р хорооны Бага гүн хэсгийн 2-6-р гудамж 4 машин буюу 84м/куб хайргыг нийт 10 гудамжинд тэгшилж индүүдсэн. Нарийны 22-р гудамжны хөрсийг 40-50см хуулаад 38 машин буюу 798 м/куб дайрга хийсэн. Уурхайгаас 10/20-н хайрга 2 машин буюу 42м/куб буулгаж засварлах ажил хийгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Говь сүмбэр аймгийн Боржигон чуулгатай 3 сарын хугацаатай франчайз гэрээ байгуулан “Эрэлхэг эльф Маранта” жүжгийг найруулж ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тогтохоор бэлтгэл ажил хангагдаж байна. Нийт 6 удаагийн тоглолт хийгдэх ба нэг хүүхэд 5000 төгрөгийн үнэтэй, зорилтот бүлгийн хүүхдүүдэд нэг удаа үнэгүй тоглогдох юм байна.
Дээрх мэдээллүүд хийгдсэний дараагаар Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлыг чиглэл болголоо.
-Наадмын талбай болон хөл бөмбөгийн талбайд стандартын шаардлага хангасан нийтийн бие засах газрын зураг төсөл боловсруулахыг “Багануур тохижилт” ААТҮГ-т, инженерийн шугам сүлжээний холболтын судалгааг гаргаж танилцуулахыг “Багануур Ус” ААТҮГ-т,
-Багануур ХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд Хуцаагийн голын голдирол дагуу хамгаалалтын далан байгуулах, уурхайн олборлолтод саад болж буй гадаргын усны урсцыг саармагжуулах ажлыг зохион байгуулах, ажлын хэсэг байгуулах,
-Ирэх 05 дугаар сард хуралдах дүүргийн ИТХ-ын хурлаар хэлэлцүүлэх асуудлуудтай холбоотой материалуудыг бүрдүүлж, өргөн барих,
-БСШУ-ны сайд Н.Наранбаяр 05 сарын 19-ний өдөр дүүрэгт ажиллахтай холбогдуулан бэлтгэж ажлыг сайтар хангах,
-Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал асуулгад ажилтан албан хаагчид болон иргэдийг идэвхтэй хамруулах,
-Хүүхдийн баярын үйл ажиллагааг сайтар зохион байгуулах,
-Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэдэд модны суулгац олгохдоо гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах