Дүүргийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд, 60 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудын 800 гаруй албан хаагчид гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт хамрагдлаа.
Бэлэн байдлын үзлэг болон дүүргийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагуудын бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Хурандаа Э.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг шалгаж байгаа юм.