Нийслэлийн Ерөнхий боловсролын лабратори Боловсрол цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагчид өнөөдөр нийгмийн ухааны хичээлээ сонирхолтой байдлаар орлоо.
Өнөөдрийн хичээлийг Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэж юу вэ? гэдэг сэдвээр дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням хичээл орж, хүүхдүүдэд сонирхолтой, товч байдлаар танилцуулж, сурагчдын сонирхсон асуултад хариулсан юм.
Хичээлд БЦС-ийн 8-р ангийн 8 бүлгийн 200 гаруй сурагчид оролцлоо.