Боловсролын багц хуулийн хүрээнд иргэдийн тасралтгүй, насан туршдаа сурч хөгжих боломж, нөхцлийг хангахын тулд Насан туршийн суралцахуйн төвөөр дамжуулан байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, орон нутгаас бодит дэмжлэг үзүүлж, хэрэгжилтийг ханган ажиллах шинэ эрх зүйн орчин энэ жилээс хэрэгжиж эхэлж байна.
Дээрх үйл ажиллагааг ханган ажиллах Насан туршийн суралцахуйн төв өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн болон боловсролын байгууллагын удирдлага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн төлөөлөл, иргэд, хүүхэд багачуудын төлөөлөл оролцсон юм.
Энэ хичээлийн жилд тус төв 10 багш бага, суурь, бүрэн дунд боловсролыг 34 суралцагчид эзэмшүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Дүүргийн Засаг даргаас төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, төрөөс болон үйлчилгээний байгууллагуудаас үзүүлж буй цахим үйлчилгээг авах ур чадвар, дадлыг дүүргийн бүх насны иргэдэд олгох хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлж, багш, суралцагчдад амжилт хүслээ.
Дашрамд дурдахад энэ 9-р сард багтаан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн сургалт, секц, дамжааг иргэдэд сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах тул сургалт явуулж буй болоод сургалт явуулах хүсэлтэй иргэн, хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагыг дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Гуамаралд бүртгүүлнэ үү. Холбоо барих утас: 7021-0019, 8903-3570