Монгол Улсад Статистикийн алба үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Энэ үеэр статистикийн байгууллагын үйл ажиллагаа, шинэчлэл, онцлогийн талаар иргэд болон байгууллага аж ахуйн нэгжийн албан хаагчид, мэдээлэгч байгууллагуудад танилцуулсан юм.
Мөн статистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн ашиглах талаар танилцуулахаас гадна дүүргийн статистикийн хэлтсийн үйл ажиллагаа, онцлогийн хүрээнд хэрэглэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тухайлбал, Статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас (www.1212.mn) сонирхсон мэдээллээ дэлгэрэнгүй байдлаар авах, Төрийн нэгдсэн өгөгдлийн сан болон Төрийн мета өгөгдлийн сангийн талаар, иргэд болон ААНБ-аас түүврээр судалгаа авах нь ямар зорилго ач холбогдолтой талаар, иргэд мал тооллого болон бусад өрхийн мэдээллийг төрийн шуурхай үйлчилгээнээс хэрхэн авахыг танилцууллаа.