Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 116-н жилийн ойд зориулан, Дүүргийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Миний нутаг” яруу найргийн наадам 2022.11.17-ны өдар амжилттай явагдаж өндөрлөв.
Нээлттэй явагддаг энэхүү наадамд хот хөдөөгийн 30 орчим яруу найрагчид чөлөөт сэдвээр 2 даваатай өрсөлдсөнөөс:
Тэргүүн байрт- Я.Отгонбаяр Улаанбаатар хот
Дэд байр. Ш.Эдмон Хэнтий аймаг
Гутгаар байр Н.Анхбаяр Багануур дүүрэг
Тусгай байр Б.Санчир Улаанбаатар хот
Үзэгчдийн нэрэмжит Ю.Баян-Очир Багануур дүүрэг
Ж.Батбаяр агсаны нэрэмжит шагналыг А.Мөнхбуян Багануур дүүрэг
Багануур Соёлын Ордны нэрэмжит шагналаар П.Нарангэрэл нар тус тус шалгарлаа.
Энэ жилийн наадамд залуу яруу найрагчид хүч түрэн давалгаалан орж ирж байгаа нь онцлогтой байлаа.
Наадмын ерөнхий шүүгчээр Болор цомын эзэн яруу найрагч, түүхийн ухааны доктор Д.Болдхуяг тэргүүтэй 3-н шүүгч цэцлэв.