Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлийн санхүүжилтээр, Дэлхийн Банкнаас үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь“ буюу МАСАМ 2 төслийг Багануур дүүрэгт амжилттай хэрэгжүүллээ.
Багануур Азийн Нөхөрлөл ТББ-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ИТХ-ийн төлөөлөгчид болон иргэний оролцооны хэлтэс, ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ӨЭМАШБ-ын төлөөлөл, төслийн ажлын хэсэг, Иргэдийн хяналтын бүлгийн гишүүд, Иргэдийн төлөөллийг оролцуулсан олон талт уулзалтыг зохион байгуулав.
Тус уулзалтаас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудад Иргэдийн хяналтын бүлгийг ажиллуулсан нь үр дүнтэй ажил болсон бөгөөд цаашид тогтмол ажиллуулж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажлуудыг хийх, түүнчлэн Улс, Нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудад иргэдээс санал авч иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төлөвлөн хийж байх, Иргэдийн төсвийг жил бүр уламжлал болгон иргэдэд танилцуулж мэдээллээр хангах, Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй иргэдэд www.1313.mn сайтаар нэвтэрч санал, сэтгэл ханамж, гомдлыг хэрхэн яаж өгөх талаарх мэдээллийг илүү хүртээмжтэй байдлаар түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллах саналууд гарлаа.
Уулзалтад оролцогчид Багануур дүүрэгт хэрэгжүүлсэн МАСАМ 2 төслийн ажлыг Төрийн байгууллагын хийж гүйцэтгэх ажлыг Иргэний нийгмийн байгууллага хийснээрээ Төсвийн хөрөнгө оруулалтын ажилд иргэдийн оролцоо дээшилж, ухаалаг утаснаасаа апплекэйшн ашиглаж төрийн бүх үйлчилгээ, мэдээллийг цаг алдалгүй авч, санал, гомдлоо хүргүүлдэг болсон нь тус төслийн үр дүн болсон гэж сайшаан дүгнэлээ.