Нийслэлийн ИТХ-аас тогтоолоор нийтийн тээврээр үйлчлүүлэх зарим үнийн тарифт өөрчлөлт оруулсан бөгөөд уг тогтоолын хэрэгжилт маргааш буюу 02 сарын 01-ний өдрөөс хэрэгжинэ.
Дүүргийн хэмжээнд дотор нийтийн тээвэр гурван чиглэлд 11 автобус ажлын өдөр 38, амралтын өдөр 11 эргэлтээр иргэдэд үйлчилж байна.
Маргаашаас эхлээд дүүргийн дотор нийтийн тээврээр насанд хүрэгчид 1000 төгрөгөөр, сургуулийн насны хүүхэд 200 төгрөгөөр, харин 2-р хорооны сургуулийн насны хүүхдүүд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчино.
Цаашид нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн системийг нэвтрүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
Харин хот хоорондын автобус үйлчилгээ том хүн 10000 төгрөг, сургуулийн насны хүүхэд 5000 төгрөг, такси үйлчилгээ том хүн 15000 төгрөг, сургуулийн насны хүүхэд 7000 төгрөгөөр тус тус зорчих зохицуулалт хийгджээ.
Цаашлаад хот хоорондын том оврын автобусыг Багануур-Улаанбаатар чиглэлд Дүнжингарав худалдааны төв хүртэл явдаг байхаар зохицуулалт хийхээр төлөвлөөд байна.