Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга 9 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 94% хувьтай байсныг ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа.
БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 47 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа.
Нийт 47 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-14, зөрчлийн шинжтэй-33 дуудлага бүртгэгджээ. Мөн 12 хүн эрүүлжүүлэгдэж, 9 хүн жолоодох эрхээ хасуулсан байна. Цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт бусдын хөдөлгөөнт саад учруулан түр буюу удаан зогсохыг хориглосон газар зогссон, эсрэг урсгал сөрсөн тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулан дахин зөрчил гаргахгүй байх талаар анхааруулга, санамж өгч ажилласан байна.
ГАЛ ТҮЙМРИЙН 1 ДУУДЛАГА БҮРТГЭГДЭВ
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Онцгой байдлын хэлтэст гал түймрийн 1 дуудлага бүртгэгдсэн байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран стратегийн команд штабын сургууль, Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улаанбаатар бүсийн “Гандуулга’ клубийн 2023 оны аварга шалгаруулах тэмцээнийг Багануур дүүрэгт амжилттай зохион байгуулан ажилласан байна.
Мөн гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
-Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү хараа хяналтгүй явуулж тоглуулахгүй байх
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
-Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах,
-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
-Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах,
-Голын эрэг дагуу байрласан аюулгүй байдлын сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангах, гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа.
МАЛЧДЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА
ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм ирэх 7 хоногт буюу 06-р сарын 26-наас 28-ний өдрүүдэд дүүргийн 5 хорооны малчдын өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал 06-р сарын 26-ны өдрийн 11:00 цагт 1,2-р хорооны иргэдтэй Хадан хошуу, 06-р сарын 27-ны өдөр 11:00 цагт 3, 5-р хорооны иргэдтэй Жаргалант, Хэрлэн гүүр, 06-р сарын 28-ны өдөр 11:00 цагт 4-р хорооны иргэдтэй Холбоо толгойд уулзахаар бэлтгэл ажлын хангаад байгаа юм байна. Энэ үеэр малчдад мэдээ, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн авч сонсох, төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх, эмийн худалдаа, мал эмнэлэг, эрүүл мэнд, үсчин, гоо сайхан гэх мэт үйлчилгээнүүдийг хүргэж ажиллах юм.
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОХ БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАНА
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм.
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, стандартыг дагуу тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэж ажиллах.
- Манай хороо миний гудамж аяны хүрээнд хийх ажлуудаа эрчимжүүлэх, олон нийтэд мэдээлэж ажиллах,
- НИТХ-ын 2019 оны 21/06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс малтай иргэдийг гаргах ажлыг тогтмол зохион байгуулах.
- Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолын хүрээнд автомашины зогсоолууд, нийтийн бие засах газрууд, үерийн далан сувгийн цэвэрлэгээ, төвлөрсөн гурван хогийн цэгийн менежментийн асуудлуудыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажлын тендерийг зарлаж, гэрээний төслийг боловсруулж ажиллах.
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/490 дүгээр захирамжийн дагуу 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг эрчимжүүлж ажиллах зэрэг үүрэг өгсөн юм.