Манай дүүргийн хэмжээнд малчин, мал бүхий 700 гаруй өрх, 170 мянган толгой мал өвөлжиж байна. Энэ жил дүүрэгт өвөлжилт хүндэрч 14 удаагийн оролтоор 34 см цас тогтож аюулт үзэгдэл буюу зудын байдалд шилжсэнтэй холбогдуулан дүүргийн мал бүхий иргэдэд туслах, сэтгэлийн дэм үзүүлэх, өвөлжилтийн хүнд нөхцөлийг даван туулахад туслах хүмүүнлэгийн хандив цуглуулах аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа юм.
Аяны хүрээнд Улаан загалмайн хороонд 51 аж ахуйн нэгж байгууллага, хувиараа бизнес эрхлэгч болон иргэд оролцоод байна. Улаан загалмайн хороонд нийт 4288 нэр төрлийн 32,647,230 төгрөгийн эд зүйлс, 3.195.000 төгрөг бэлнээр цугларч 205 малчин өрхөд тараах ажил хийгдлээ.
Мөн Дүүргийн хэмжээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 1200 шуудай хивгийг бэлтгэж 300 өрхөд хөнгөлөлттэй үнээр олгож, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын Багануур орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хорголжин тэжээлийн дэмжлэгт 133 малчин өрх хамрагдлаа.
Ингэснээр малчин өрхийн 43% буюу 267 өрх үнэгүй дэмжлэгт хамрагдаж байгаа бол хөнгөлөлттэй үнээр 48,4% нь буюу 300 малчин өрх, мал бүхий иргэдийн 52% буюу 80 өрхөд дэмжлэг үзүүллээ.