Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдорж 1906 оны 11-р сарын 17-ны өдөр одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай хэмээх газар мэндэлжээ.
Их зохиолчийн мэндэлсний 118 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөж, “Миний хэнз хурга” хүүхдийн уран уншлагын уралдааныг зохион байгуулж өндөрлөсөн бол 15.00 цагаас “Миний нутаг” шүлгийн нэрэмжит яруу найргийн наадам Соёлын ордонд болох тул Багануурчууд та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.