Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, иргэд төлөөлөгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, төрийн үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг олгох зорилгоор 09 сарын 26-ны өдрөөс 10 сарын 03-ны өдрүүдэд 5 хороодын иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад нийт төрийн 13 байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцож иргэдийн асуултад хариулт өгсөн юм.
Харин өнөөдөр 5-р хорооны иргэдтэй уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд “Хурал, хуралдааны үйл ажиллагаа”, Дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням “Дүүрэг, орон нутагт хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт”-ын талаарх мэдээллийг тус тус өгсөн юм.
Тавдугаар хорооны иргэдээс дараах санал хүсэлтүүд гарлаа. Үүнд:
– Өргөн хэрэглээний барааны үнэ дээр хяналт тавих
– Хүүхдийн тоглоомын талбайг хэзээ хүлээж авах эсэх
– Гудамж хооронд хог ихтэй байна
– Газар олголт яаж олгогдож байгаа эсэх
– Задгайн гудамжнуудын замуудыг засаж сайжруулах
– Худгийн ус зэвтэй гарч байна
– Нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу явдаггүй
– Худгийн хэсгээр өвөл халтиргаа гулгаа үүсэж байна. Үүн дээр анхаарал хандуулах
-Секц,дугуйлангууд оройн цагаар хичээллэж байна. Цагийн хуваариуд дээр анхаарал хандуулах
-Золбин нохой, муурын асуудлыг шийдэж өгөх зэрэг санал хүсэлтүүд гарч, холбогдох БААН-ийн удирдлага, мэргэжилтнүүд иргэдийн асуултад хариулж өгч, мөн санал хүсэлтийг судлан иргэдэд тодорхой хариуг эргэн мэдэгдэхээ илэрхийлсэн юм.