Улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 5 дугаар хорооны “Залуус” хэсгийн инженерийн шугам сүлжээний ажлыг “Бумбод” ХХК нь 2026 оныг дуустал хугацаанд гүйцэтгэхээр БХБЯ-тай гэрээ байгуулсан бөгөөд шугам сүлжээний ажлын ган хоолой, лотки зэрэг материалуудаа татан авах ажлууд хийгдэж байна.
Энэ жилийн ажлын хүрээнд 670 метр ус, дулааны шугамын угсралтын ажил, УДДТ-3-ын доторх тоноглолуудыг шинэчлэх зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.