Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанд уламжлал ёсоор өнгөрсөн 14 хоногт Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
23 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ
Өнгөрсөн 14 хоногт Цагдаагийн хэлтэст 59 хэрэг зөрчил бүртгэгдсэн бол Онцгой байдлын хэлтэст аврах ажиллагааны 4, объектын гал түймэр 2 тус тус бүртгэгдсэн байна. Мөн иргэд аялал, амралт, зугаалгаар явахдаа бага насны хүүхдийн хараа хяналтыг сайжруулж болзошгүй үер усны аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг Онцгой байдлын хэлтсээс онцгойлон анхааруулж байна.
ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XXIV ХУРАЛДААН БОЛЛОО
Дүүргийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Ч.Нарлагмаа ИТХ-ын ээлжит 24-р хуралдааны мэдээллийг танилцууллаа. Ээлжит хурлаар дүүргийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, дүүргийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, ажилтан, албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх, хөгжүүлэх нийгмийн баталгааг хангах хөтөлбөр батлах тухай, Багануурын Залуус төв ААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Халуун усны үйлчилгээний үнэ тарифыг нэмэгдүүлэх тухай, дүүргийн баяр наадмыг зохион байгуулах комисс болон салбар хорооны бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай, Төрийн дээд шагналд уламжлах тухай, Гүний овооны тахилгын журам батлах тухай асуудлыг хэлэлцэн баталжээ.
ДҮҮРЭГ ТӨСВӨӨ 4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Үүний дараагаар дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн дүүргийн төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, энэ жил төсвөө 4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг танилцуулаад ирэх 14 хоногт дараах үйл ажиллагаанд анхаарч ажиллахыг чиглэл болголоо.
–Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах.
-Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй цэвэр усны шугам шинэчлэлийн ажлыг урин дулаанд бүрэн дуусгаж, нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэх.
-Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй цэвэр усны шугам шинэчлэлийн ажлыг урин дулаанд бүрэн дуусгаж, нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэх.
–Үер усны аюул, эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах,
-Шинэ батлагдсан хөрөнгө оруулалтуудын төслүүдийг тендер сонгон шалгаруулалтыг яаралтай зарлаж, худалдан авах ажиллагааг хийх,
-Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс мал болон зарим тэжээвэр амьтдыг гаргах хүрээнд айл өрхүүдэд мэдэгдлийг хүргэж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.