Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг дүүргийн Засаг дарга бүрэн шийдвэрлэж, маргаашаас буюу 11-р сарын 09-ний өдрийн өглөөнөөс дүүргийн доторх автобуснууд батлагдсан хуваарийн дагуух маршрутаар хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ.
Мөн түүнчлэн дэлхийн хотуудын хүүхэд багачууд сургуульдаа зорчдог, олон улсын стандартад нийцсэн “ШАР” АВТОБУС-ыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн “Оюуны Эрин” цогцолбор сургуульд хүлээлгэн өгсөн юм.
Бичиг баримтын бүрдүүлэлт бүрэн дууссан тул маргааш буюу 11-р сарын 09-ний өдрийн өглөөнөөс эхлэн 16 чиглэлд сурагчдад үнэ төлбөргүй үйлчлэх боломжтой боллоо.
Цагийн хуваарь, маршрутыг харна уу.