Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар томуугийн амбулатори болон өрхийн эмнэлэгүүд уртасгасан цагийн хуваарьт шилжин ажиллаж эхэлсэн.
Дүүргийн хэмжээнд томуу томуу төст өвчний өвчлөл энэ 7 хоногийн эхний байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 11.7 %-ийг, 103 дуудлагын 51,9%-ийг эзэлж байгаа бол улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин “Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр идэвхжилийн түвшинд үнэлэгджээ.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 56.2% -ийг 0-4 нас, 35.5%-ийг 5 -15 насны хүүхдийн өвчлөл, 8.7% – ийг насанд хүрэгчид эзэлж байгаа юм.
Улирлын томуугийн вакциныг эрсдэлт бүлэг, 65-аас дээш насны ахмадууд, жирэмсэн, 2-5 насны хүүхдүүдэд хийсэн ба өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд хамрагдалт 89%-тай байна.
Томуугийн вирус илрүүлэх шинжилгээ уламжлалт аргаар хүүхдийн тасагт хэвтэж буй нийт 53 хүүхдээс авахад иж томуу-2, адиновирус-1 илэрчээ.