Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид 4-р хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд “Хурал, хуралдааны үйл ажиллагаа”, Дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням “Дүүрэг орон нутагт хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт”-ын талаарх мэдээллүүдийг өгсөн юм.
Тус хорооны иргэдээс дараах санал хүсэлтүүд гарлаа. Үүнд:
– 13а маягт ямар тасгуудад үзүүлэхэд заавал авах ёстой талаар
– Халуун усны газруудын үнэ тариф нэмэгдсэн
– Нохой устгал
– Тогос-Уул хэсэгт явган хүний зам
– Дугуйн замыг барих
– Автобусын цаг хол байна, цагийн хуваарийг богино болгох боломжтой эсэх
– Тогос-Уул хэсэгт худаг нэмж барих
– Өвлийн улиралд худгууд дээр дош үүсэж байна
– Үнийн өсөлтийн талаарх санал хүсэлтүүдээ илэрхийллээ. Мөн гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулсанд иргэд талархлаа илэрхийлж байлаа. Иргэдийн санал хүсэлтэд холбогдох БААН-ийн удирдлагууд хариулт өглөө.
Уулзалтын үеэр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай ажилласан иргэдийг дүүргийн ИТХ-ын талархал, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм.
Дашрамд дурдахад 5-р хорооны иргэдтэй маргааш буюу 10 сарын 03-ны өдрийн 14.00 цагт тус хорооны иргэний танхимд ИТХ-ын төлөөлөгчид уулзалт хийнэ.