Дүүргийн удирдлагууд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн 74 иргэдийн гэр бүл, төрөл төрөгсөд Багануур дүүрэгт оршин суудаг юм.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг даргын орлогч Б.Балжинням, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг болон дүүргийн удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, зул асаалаа.
1996 оноос энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, хэлмэгдсэн олон мянган хүний дурсгалыг хүндэтгэх болсон. Нийт 37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлж, өрх бүрийн амьдралд гуниг зовлон дагуулсан энэ гашуун түүх нь Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө ямагт дээдлэн хамгаалах үүрдийн сургамж болсон юм.