Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа. Өмнөх хуралдаанаар Засаг даргын орлогч Б.Балжинням 8 үүрэг даалгавар өгсөн нь 98,5 хувьтай хэрэгжжээ.
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан шөнийн цагаар нэгдсэн эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд хяналт шалгалтын үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гудамж талбайд биеэ авч явах чадваргүй байсан 8 иргэнийг ЭМТ-ийн яаралтай түргэн тусламжид биеийн байдлыг үзүүлэн ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Дүүргийн Онцгой байдлын хэлтэст өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аврах ажиллагааны 4 дуудлагаар 6 том хүн, 4 хүүхдийн амь насыг авран хамгаалж ажилласан байна.
ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм ИТХ-ын ээлжит XXV, XXVI, ээлжит бус XXVII хуралдаанаар нийт 14 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэнг танилцууллаа.
Хуралдааны төгсгөлд Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
-БААН-үүд инженерийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах
-Тэжээлийн нөөц бэлдэж, судалгааг хийх
-БААН-үүд шинэ жилийг угтсан гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл хийх
-Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж байгууллагын өөрийн эзэмшлийн зам талбайн цас, мөсийг цэвэрлэх