Онцгой комиссын бүрэлдэхүүн цаг үеийн асуудлаар хуралдаж дэд бүтэц, эрчим хүч, инженерийн байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажил, мал тооллогын нөхцөл байдал, малчин өрхийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
Тус хуралдааны үеэр дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
-Дүүргийн хэмжээнд мал тооллого явагдсантай холбогдуулан мал бүхий иргэдийн өвс тэжээлийн судалгааг гаргах
-Өвс тэжээлийн нөөцийг бэлтгэхэд шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулах
-Дүүргийн Цахилгаан шугам сүлжээний дэд бүтцийн байгууллагуудаас тог цахилгааны хязгаарлалтын талаарх мэдээллийг тухай бүр авч байх
– Дүүргийн зудын эрсдэлийн үнэлгээг хийх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах
-Цаг агаар хүйтэрч хүйтний эрч чангарч байгаа үед дүүргийн иргэд, бага насны хүүхдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт вакцинд хамрагдалтыг нэмэгдүүлж, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж ажиллах.
-Дүүргийн төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд холбогдоогүй, бие даасан ус хангамжийн эх үүсвэртэй хотхон, хорооллуудын унд ахуйн ус, худгаас шинжилгээ авч халдварт өвчний нян, нитратын агууламжийг лабораторийн дээж сорьцын шинжилгээгээр шалгаж гарсан хариуг танилцуулж ажиллах
– Шинэ жилийн баяртай холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангуулах талаар анхааруулга сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж ажиллахыг тус тус үүрэг болголоо.