Засаг даргын Тамгын газраас иргэдэд мэдээлэл хүргэх, санал хүсэлтийг хүлээн авах уулзалтыг хороод тус бүрээр зохион байгуулах ажил эхэлсэн бөгөөд өнөөдөр 1-р хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар:
-“Багануур дүүрэгт 2025 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний танилцуулга”
-“Дүүргийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”
-“Татварын хуулийн шинэчлэл” зэрэг мэдээллүүд хийгдлээ.
Багануур дүүргийн Засаг даргын 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд Улс, Нийслэл, ОНХС, дүүргийн 72.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр тусгагдсанаас авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтад 85 хувь буюу 57,5 тэрбум төгрөг төлөвлөсөн.
Цаашлаад дүүргээс ирэх 4 жилд дэд бүтцийн салбарт түлхүү анхаарч ажиллах бөгөөд зарим ажил нь он дамнан хийгдэх юм.
Хорооны иргэдээс мэдээллийг цаг тухайд нь хүргэж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж байсан ба уулзалтад 112 иргэн, хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.
Мөн иргэдийн хүсэлтийн дагуу мэдээлэл хүргэх ажлыг улиралд хоёр удаа зохион байгуулахаар боллоо.
Маргааш буюу 2025 оны 01 сарын 28-ны өдөр 4-р хорооны иргэдтэй хийх уулзалт тус хорооны хурлын танхимд 14:00 цагт болох тул иргэд та бүхэн хүрэлцэн ирнэ үү.