Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан боллоо. Өмнөх хуралдаанаар дүүргийн Засаг даргаас өгсөн 13 үүрэг даалгавар 92 хувьтай хэрэгжжээ.
Хуралдааны эхэнд Багануур дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээ болон төрийн байгууллагууд иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлах календарчилсан төлөвлөгөөг удирдах ажилтнуудад Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Туяа танилцууллаа.
Өнгөрсөн 14 хоногт Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст 120 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн 43 жолооч жолоодох эрхээ хасуулсан байна.
Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-ний талаарх мэдээллийг хүргэсэн ба тус төвөөс урьдчилан сэргийлэх үзлэгийн долоон төрлийн багцыг гаргаж иргэдэд үзлэг оношилгоо хийж байгаа аж.
Хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг даргаас ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
-Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг тогтмол хүргэж ажиллах,
-Иргэдээс ирсэн санал хүсэлтийн хариуг албан бичгээр өгч хэвших,
-Нийтийн тээврийн үнэ тариф,үйл ажиллагааг иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулах,
-Хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаандаа, үнэн зөв мэдээлэх,
-Нийслэлийн Засаг даргын сахилга хариуцлагыг дээшлүүлэх захирамжийн хүрээнд байгууллага бүр төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллах,
-“Багануур ХК”-тай хамтын ажиллагааны хүрээнд ажлын хэсэг байгуулах,