Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо анх 1983 онд ашиглалтад орж, одоог хүртэл 40 гаруй жил үйл ажиллагаа явуулж ирсэн. Спорт хороонд жил бүр спортын 7 төрлөөр 2000 гаруй хүүхэд багачууд, насанд хүрэгчид хамрагдан хичээллэж байна.
Өнгөрсөн 2022 онд дүүргээс спорт хорооны дулаалга, фасад засвар, гэрэлтүүлэг, авто зогсоол бүхий гадна тохижилт болон дотор засал болох спортын их, бага танхим, бие засах газар, тамирчдын өрөө тасалгааны их засварын нийт 1,1 тэрбум орчим төгрөгийн төсөвт өртөгтэй зураг төслийг хийлгэн хүлээн авсан.
Тэгвэл энэ онд дүүргийн хөрөнгө оруулалтад тус спорт хорооны дотоод их засварт 419,4 сая төгрөгийн засварыг хийхээр шийдвэрлэсэн бөгөөд ажлын тендер сонгон шалгаруулалтаар “Повер фрикүэнси” ХХК шалгарч өнөөдөр гэрээг байгуулж байна.
Ингэснээр их засварын ажил энэ долоо хоногт эхлэх ба ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээж авах хүртэл үйл ажиллагааг түр зогсоож байна.