Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд “Дурсамж цаг хугацаанаас үнэтэй” уриан дор явагдаж буй Монгол улс, ОХУ-ын тойрон аялагчдыг Хилийн цэргийн 0252 дугаар ангид хүлээн авлаа. Энэхүү хамтарсан аялал нь 6 дахь удаагаа явагдаж байгаа бөгөөд энэ жилийн аялалд ОХУ-ын залуу үеийн төлөөллүүд Эрхүү-Халхын гол хүртэл аялна. Аяллын зорилго нь Халх голын байлдааны ялалт нь асар их үнэ цэнээр бий болсон төдийгүй дэлхий дахинд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг өнөө цагийн хүүхэд, залуучуудад ойлгуулах тэднийг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд оршиж байгаа юм.