Энэ хичээлийн жилд боловсролын тухай хуульд өөрчлөлт орсноор өмнө нь гүнзгийрүүлсэн сургалттай анги өөрчлөгдөж сургуулиуд өөрсдийн болон иргэдийн хэрэгцээ шаардлагын үүднээс төрөлжсөн ангийг хичээлийн бус цагаар хийхийг хуулиар зохицуулсан.
Тус хуулийн зохицуулалтаар бүх төрлийн хичээлүүдийг төрөлжсөн байдлаар явуулах боломжтой болж байгаа юм. Нэг сурагч хоёр хичээлээр төрөлжсөн ангид сурч болох ба тодорхой хэмжээний төлбөртэй бөгөөд төлбөрийг хичээлийн бус цагаар хичээллэж буй багш нарын цалин, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, орчин нөхцөлийг сайжруулахад чиглэж ажиллаж байна.
Төлбөрийг батлахын өмнө сурагчдаас түвшин тогтоох шалгалт авч, эцэг эх, багш сурагчид хамтарсан гэрээг байгуулж хамтарч ажиллах юм. Харин дүүргийн Засаг даргын зүгээс мэдээ мэдээллийг эцэг эхчүүдэд сайтар хүргэж ажиллах, төлбөрийн хураамжийг дэлгэрэнгүйгээр гаргаж ажиллах үүрэг чиглэлийг өглөө.