Тус сургууль нь дүүрэгт 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үйлдвэрлэлийн цахилгаанчин, гагнуурчин, барилгын засал чимэглэл, сүлжигч, дулааны шугам сүлжээний засварчин зэрэг ангиудад нийт 260 гаруй суралцагчид сурч байгаа юм.


Сургалтаар мэргэжил эзэмшсэн төгсөгчдийг хамтран ажилладаг ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага дээр үйлдвэрлэлийн дадлага хийлгэж, ажилд зуучилж ажлын байраар хангадаг бөгөөд төгсөгчдийн ажил эрхлэлт нийт 70% хувьтай.
ОХУ-ын Бухятын Хиагт мужийн Барилгын үйлдвэрлэлийн техникум, Хоронхойн барилгын мэргэжлийн сургууль, Өвөр Монголын Ордас хотын Ажил мэргэжлийн сургууль, Үндэсний техникийн их сургуультай хамтын ажиллагаатай байдаг байна.