Өнөөдөр Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газраас Нийслэлд ашиглагддаг гал түймрийн болон авран хамгаалах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тусгай зориулалтын автомашин болон нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр аврах ажиллагааны багаж, хэрэгслүүдийг нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өглөө.
Энэхүү тусгай зориулалтын автомашиныг өндөр барилга буюу 9-12 давхар барилгад үүссэн гал түймрийн болон хүний амь насыг авран хамгаалах ажиллагаа явуулах үед ашигладаг юм. Мөн манай дүүрэгт 9 давхар 7 орон сууц ашиглалттай байдаг. Цаашид 9-12 давхар барилгууд олноор баригдаж эхэлж байгаа энэ цаг үед нэн чухал ач холбогдолтой юм.
Тус автомашин нь Монгол орны цаг уурт тохируулан Япон улсад үйлдвэрлэсэн бөгөөд тус Исузу маркын автомашин нь 32 метр хүртэл сунадаг шатаар тоноглогджээ.
Энэ үеэр ОБХ-ийн жолооч ахлах ахлагч И.Отгонбаатар Тээврийн цагдаагийн албаны Осолгүй манлай жолоочоор шагнагдсан юм.