Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан 11-р сарын 04-ний өдөр боллоо.

Онцгой байдлын хэлтсээс цаг үеийн мэдээллийн танилцуулсан бөгөөд галлагааны улирал эхэлсэнтэй холбоогдуулан “Яндангаа хөөлье”, “Цахилгааны аюулгүй байдал”, “Өрхийн аюулгүй байдлаа хангая” мэдээг иргэд, олон нийтэд түгээн 121,854 хүнд хүргэжээ.
    
Мөн Цаг уурын өртөөнөөс 11-р сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж 11-р сард олон жилийн дунджаас температурын хувьд илүү хүйтэн, хур тунадас ихтэй байхыг анхаарууллаа.

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт өнөөдрийн байдлаар 36 байгууллага, 671 албан хаагч хамрагдаад байна.

Цагдаагийн хэлтэст 10-р сарын 02-ны өдрөөс 11 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд бүртгэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээлэл хүргэлээ. Дүүргийн хэмжээнд 112 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 нэгжээр буюу 9.8 хувиар өссөн байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 23 бүртгэгдсэн нь 22.5 хувь, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 89 бүртгэгдсэн нь 87.2 хувийг эзэлж байна.Тус цагдаагийн хэлтсээс 14 хоногийн хугацаанд шүүхээр 1 иргэнийг баривчлуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 иргэний жолоодох эрхийг хасжээ. Мөн залилах төрлийн гэмт хэргийн гаралт өссөнтэй холбогдуулан сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
               
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс дараах мэдээллийг хийлээ. Дүүргийн хэмжээнд 86 байр 228 орц бүртгэлтэй байгаагаас хаягжилтгүй 10, тэмдгийн шаардлага хангаагүй 5, хаягийн тэмдгийн самбаргүй 106, үүдний гэрэлгүй 149 , хаалга сольж засварлах шаардлагатай 7 орц байгаа гэлээ. Нийт 8 СӨХ-өөс “Багануур Телекамерын хяналтын дэд төв”-тэй холбогдсон “Сод хөгжил” СӨХ-ын 9 камер ба холбогдоогүй 57 камер байгаа юм байна.


Дүүргийн Засаг даргаас ирэх 14 хоногт дараах чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
- Дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг биелүүлэх ажлыг эрчимжүүлэх.
 - Барилгын талбайгаас гарч буй том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд холбогдох хууль, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, хяналт тавих.
 - Хүн ам орон сууцны завсрын тооллогын ажлыг үргэлжлүүлж, иргэдийг хамруулахад анхаарч, хугацаанд нь дуусгахад анхаарч ажиллах
 - Нийтийн спорт бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Багануур дүүрэгт зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хангах.
 - Биеийн тамир, спортын хорооны гадна фасадын засварын ажлыг эхлүүлэх.
 - Баялаг хорооллын цахилгаан хангамжийн ажлыг дуусгах.
 - Дүүргийн наадмын талбайн сандлыг шинэчлэх ажлыг дуусгах.
 - Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах.
 - СӨХ-үүдийн хяналтын камеруудыг Телекамерын хяналтын төвтэй холбох ажлыг эхлүүлэх.
 - Нийтийн зориулалттай орон сууцны дулаалгын фасад дээр хаяг хадуулахгүй байх,
 - зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, самбаруудыг буулгах ажлыг зохион байгуулах.
 - Халтиргаа, гулгаанаас сэргийлэх арга хэмжээг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд чиглүүлэн хэрэгжүүлэх,
 - Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гал түймэр, авран хамгаалах талаар хийгдсэн урьдчилан сэргийлэх ажлын үр дүнгийн талаар дараагийн шуурхай хурадлаанаар мэдээлэл хийх.
 - Зэргэлдээх гурван сумтай хамтран ажиллах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах.
 





Мэдээг хэвлэх