Холбооны бүгд Найрамдах Герман улсад энэ сарын 05-08-ны өдрүүдэд Олс таталтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд энэхүү тэмцээнд 26 орны 126 баг тамирчид оролцох бол Монгол улсаас анх удаа СМ Б.Баттулга дасгалжуулагчтай Багануур дүүргийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцохоор Герман улсыг зорилоо.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн тус багийн тамирчдыг хүлээн авч уулзаж, тамирчдад амжилт хүсч, мөнгөн дэмжлэг үзүүлсэн юм.
Баг тамирчдын энэ оны амжилтаас товч дурдвал 2024 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй баг хүрэл медаль, эмэгтэй баг алтан медаль, холимог баг мөнгөн медаль, БНХАУ-ын Жэжян мужийн Чжужоу хотод болсон Олон улсын гадаа төрөлд эмэгтэй баг алтан медаль, эрэгтэй баг мөнгөн медаль, холимог 1,2-р баг алт, мөнгөн медаль хүртэж байжээ.