Өнөөдөр “Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдөр тохиож буй. Тодруулбал дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 332, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 99 багш ажиллаж байна.
“Багш нарын баяр”-ын үйл ажиллагааг нээж ИТХ-ын дарга Т.Отгонболд хэлсэн үгэндээ “Нийт багш сурган хүмүүжүүлэгч та бүхэнд баяр хүргэхийн зэрэгцээ эрдэм номын эрхэм хэргийг түүчээлэн манлайлах их үйлсэд өндөр амжилтыг хүсье. Ажилтан албан хаагчийг сургах, мэргэшүүлэх хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарын багш ажилчдын төлөөлөл болох 40 хүнийг БНХАУ-ын Хөх хот, Жиньен хотод туршлага судлуулахаар бэлтгэл ажил хангаж байна” гэсэн юм.
Энэ үеэр
-Монгол Улсын төрийн дээд шагнал “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар М.Гүндэгмаа, Н.Жаргалмаа нарыг
-“БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар: Б.Бурмаа, Н.Ариунзаяа, Б.Тунгалаг, Ж.Бадамханд, Д.Норжмаа нарыг,
-“СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар: Ш.Наранцэцэг, Н.Үүрцайх нарыг
-БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ “ЖУУХ БИЧИГ”-ээр: Т.Отгонбаатар, Г.Мөнгөнтуяа, Ц.Отгонтөгс, Ч.Эрдэнэтуяа, Д.Пүрэвсүрэн, Г.Жанцан нар шагнагдсан бол нийслэл, дүүргийн ИТХ, Засаг даргын шагналаар зарим багш нарыг шагнаж урамшууллаа.
Баярын хуралд СТА Б.Алтанжаргал, Амьд хөгжмийн C#ART хамтлаг, залуу дуучин Т.Баярхишиг уран бүтээлийн дээжээс толилуулж баяр хүргэлээ.