Өнөөдөр дүүргийн 4-р хорооны байранд хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хаанаас ч ойрхон хүргэх төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг албан ёсоор нээлтээ хийлээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар, ТЦҮЗГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын дарга Б.Оргил, дүүргийн ИТХ-н дарга Т.Отгонболд, Засаг даргын орлогч Б.Балжинням, 4-р хорооны засаг дарга Ж.Мөнхцэцэг нар болон иргэд оролцлоо.
Хурдан цэг нээгдсэнээр зөвхөн энэ цэгээр 4 болон 5-р хорооны 10200 гаруй иргэд төрийн 36 байгууллагын 440 орчим үйлчилгээг операторын горимоор авах юм.
Цаашлаад төрийн 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг иргэд “ХУРДАН” цэгээр дамжуулан авах боломж бүрэн бүрдэх юм
Удахгүй төвийн хэсэгт байгуулагдах 2 цэгт 1-3-р хорооны 20.000 гаруй иргэд төрийн үйлчилгээг авах боломжийг бүрэн бүрдүүлэхээр ажиллаж байна