Спортын төв ордны “А” зааланд жүдо бөхийн өсвөр үеийнхний “Борнуур кап-2024” тэмцээн арваннэгдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тэмцээнд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн 65 багийн нийт 1223 тамирчин бага, дунд, ахлах насны ангилалд 52 жингийн аваргуудаа тодрууллаа.
Тус тэмцээнийг санаачлан зохион байгуулж буй “Борнуур” клубийг үүсгэн байгуулагч ОУХМ С.Солонгогэрэл нь самбо бөхийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, Танхимын Азийн наадмын хүрэл, Элсний Азийн наадмын хүрэл, УАШТ-ий дөрвөн удаагийн аварга, дөрвөн мөнгөн медальтай ба жүдо бөхийн Хүүхдийн их наадмын хүрэл, УАШТ-ий гурван мөнгөн медальтай тамирчин юм.
Багануур дүүргээс А.Хурц-Од дасгалжуулагчтай “Хоши Жүдо” клубийн 18 тамирчин оролцож 60кг жинд Г.Ананд алтан медаль, 66 кг-ийн жинд Б.Соронзонболд хүрэл медаль хүртжээ.